Энэ миний орон зай Tuesday, 2024-04-30, 2:15 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 10 » За энэ удаад НБА буюу сагсан бомбог сонирхогчиддоо зориулж энэхүү мэдээллийг тавилаа
11:58 PM
За энэ удаад НБА буюу сагсан бомбог сонирхогчиддоо зориулж энэхүү мэдээллийг тавилаа

Гэнэтхэн од болон гялалзаж, олон сая хүний анхаарлын төвд орсон тайвань гаралтай, америк залуу Жереми Линий тухайн мэдээ бүрийг спорт сонирхогчид битгий хэл сагсны тухай огт мэдлэггүй нэгэн ч сонирхохоор болоод байгаа билээ. Тиймээс ердөө сарын өмнөөс эхлэн гялалзсан Жереми Лин хэмээх шинэ одын тухай цухас өгүүлье.
Жереми Лин Америкийн Лос-Анжелес хотын Пало-Альто хэмээх жижиг хотод төрж, өсчээ. Түүний эцэг Жи 1977 онд Тайваниас Америк руу шилжин суурьшсан юм байна. Жи шинэ тивд очоод мөн л Тайваниас цагаачлан ирсэн ирээдүйн эхнэр Ширлитэйгээ танилцжээ. Жеремигийн эцэг эх 168 сантиметр өндөртэй, энгийн нэгэн ази хүмүүс. Линд нэг ах, нэг дүү бий. Гурван хүүгээ Жи хар багаас нь өөрийн сонирхдог сагсанбөмбөгөөр хичээллүүлж, их дуртай болгож чаджээ. Жи заримдаа долоо хоногт гурван удаа хүүхдүүдтэйгээ зориудаар цаг гарган тоглодог байж. Гэр бүлийнхэн нь байнга NBA-гийн тоглолт үзэж, байсхийгээд "Голден Стэйт Уорриорз”-ийн тоглолтыг очиж үздэг нь Линийг сагсанбөмбөгт дурлахаас өөр аргагүй байдалд хүргэсэн гэдэг. Линий эцэг эх христийн шашин шүтдэгээрээ ихэнх азиудаас ялгардаг.
Лин Пало-Альтогийнхоо ахлах сургуульд орохдоо ердөө 160 см өндөртэй байв. Харин төгсөхдөө 188 см болж өссөнөөс гадна сургуулийнхаа сагсанбөмбөгийн домог болоод амжжээ. Тэрээр оролцсон тэмцээн бүртээ шилдэг тоглогчийн шагналыг хүртсээр байж. Төгсөх ангидаа нэг тоглолтод дунджаар 15.1 оноо, 7.1 дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 6.2 самбараас бөмбөг авалт хийсэн үзүүлэлтэд хүрэв. Түүний сургуулийн баг лигийн 32 тоглолтод ердөө ганцхан хожигдол хүлээсэн нь мөн л Линий гайхалтай тоглолтын ач байжээ.
Ахлах сургуулийн төгссөний дараа Лин олон их сургуульд орох хүсэлтээ илэрхийлсэн ч харахад онцгой зүйл огт үгүй ази залууг аль ч сургууль авч, сагсанбөмбөгийн багаа тэтгэе гэж бодсонгүй. Ингээд Лин зүтгэсээр байгаад Харвардын их сургуульд элсэж, улмаар тэндэхийн сагсанбөмбөгийн багт тоглох болжээ. Эхэндээ тэрээр нөөцөнд ихэвчлэн суув. Харин ирэх жилээс нь гарааны тавалд багтаж эхлэв. Харвардад суралцахын зэрэгцээ сургуулийнхаа шигшээ багт тоглосоор Лин нэг тоглолтод дунджаар 16.4 оноо, 4.4 дамжуулалт, 4.5 самбараас бөмбөг авалт, 2.4 бөмбөг таслалт, 1.1 блок-шот хийсэн үзүүлэлтэд хүрчээ. 2010 онд тэрээр Харвардын их сургуулийн эдийн засгийн ангийг 3.1 дундаж оноотойгоор төгссөн байна.
2010 онд "Голден Стэйт Уорриорз”-ийнхон Линд хоёр жилийн гэрээ санал болгосон юм. Гэрээний дагуу Лин 500 мянган ам.доллар хүртэх ёстой байлаа. Ингэснээр Лин NBA-гийн багт тоглох эрх авсан ази гаралтай хэрнээ америк үнэмлэхтэй анхны залуу болсон юм. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард "Голден Стэйт”-ийнхэн Деандра Жексоны цалинг нэмэхийн тулд багаасаа Линийг гаргаж орхив. Ажилгүй болсон Лин хэдхэн цагийн дараа "Хьюстон Рокетс”-той урьдчилсан гэрээ үзэглэжээ. Гэвч "Хьюстон”-д Самуэль Далемберт ирэх сургаар Линийг багаас хасчихав. Ингээд арав хоногийн дараа "Нью-Йорк Никс” мөн л урьдчилсан гэрээ хийсэн байна. Хоёр сарын хугацаанд Лин өөрийгөө бүрэн харуулж чадаагүй тул "Никс” гэрээгээ цуцлахаар шийдээд байлаа. Гэтэл тэр үеэр багийн амжилт илт буурч, дасгалжуулагч Марк Д Антони эцсийн боломжуудаа ашиглахаар Линийг талбайд гаргав. Ингээд хоёрдугаар сарын 4-нд "Нью-Жерси Нетс”-ийн эсрэг тоглохдоо Лин 25 оноо авснаас гадна самбараас таван удаа бөмбөг авч, долоон дамжуулалт өгч гайхшруулж эхлэв.  Энэ тоглолтод "Никс” Линий ачаар ялалт байгуулсан гэж хэлж болно. Дараагийн тоглолтдоо Лин "Юта Жаз”-ын эсрэг гарааны тавалд анх удаагаа гарч, 28 оноо авч, найман дамжуулалт өгч шуугиан тарилаа. Энэ тоглолтын эхэнд багийн од Кармело Энтони бэртэл авч, Амаре Стаудемайер гэр бүлийн гачигдлын улмаас тоглоогүй тул бүх ачааг Лин үүрч, ялж чадсан. Гурав дахь тоглолтдоо Лин 23 оноо авч, 10 дамжуулалт өглөө. Харин хоёрдугаар сарын 10-нд "Лос-Анжелес Лейкерс”-ийн эсрэг тоглохдоо 38 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоосноор жинхэнэ од болон гялалзав.
Одоогоор Линий энэхүү гэнэтийн "цооролт”-ыг Америкт linsanity хэмээн нэрлээд байна. Мэжик Жонсон хүртэл "Мэдисон Сквер Гарден”-д ойрд ийм шуугиан тарьсан залуу тоглоогүй шүү хэмээн уулга алдсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ч Линийг биширч буйгаа өгүүлээд амжсан. Жереми Лин нь олон улсын тавцанд Хятадын шигшээ багт бус харин Тайванийн  төлөө тоглодог. Хятадууд түүнийг шигшээдээ урьсан ч Тайваньдаа тоглохыг тэр хүссэн гэдэг.
Category: Спорт | Views: 970 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024