Энэ миний орон зай Tuesday, 2024-03-19, 5:52 PM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 3 » Ээждээ хайртай хүмүүс уншаад хайрт ээждээ сэтгэлээсээ уншиж өгөөрэй
12:01 PM
Ээждээ хайртай хүмүүс уншаад хайрт ээждээ сэтгэлээсээ уншиж өгөөрэй

***Насаараа уучлалт гуйя ээжээ***

Насаараа уучлалт гуйя ээжээ
Алтан дэлхийг цас бүрхтэл таниасаа уучлалт гуйя ээжээ
Алганий минь хөлс ширгэтэл таниасаа уучлалт гуйя ээжээ
Аз жаргалийн төгсгөл ирэх хүртэл уучлалт гуйя ээжээ
Арга эвийг олж суртлаа таниасаа уучлалт гуйя ээжээ
Хайртай хайртай гэж хичнээн хэлээд ч
Хамаг ачийг тани хариулж чадахгүй дээ уучлалт гуйя ээжээ
Од эрхсийг тоолж дуустлаа уучлалт гуйя
Орчлон дэлхий жаргаж дуустал уучлалт гуйя

Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан

Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Элгээ наагаад эрхэлмээр сайхан
Ээжтэйгээ байх дэндүү сайхан
Элдэв зовлонг мартмаар сайхан
Э

Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Эрхэлж наалдаад уйлмаар сайхан
Ээжтэйгээ уулзах дэндүү сайхан
Энэлсэн сэтгэл дэвтмээр сайхан
Ж

Жаахан ээжээ хайрламаар сайхан
Жаргалтайн дэлгэр дуулмаар сайхан
Жавхлант ээжээ хармаар сайхан
Жавартай намар дурсмаар сайхан
Э

Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Энгэрийн үнэрээ санамаар сайхан
Ээжтэйгээ эрхлэх дэндүү сайхан
Эргэж хорвоод төрмөөр сайхан
Э

Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Эвлэсэн сүүгээ уумаар сайхан
Ээжтэйгээ ярих дэндүү сайхан
Эгшигт бүүвэй уярмаар сайхан...

ЭЛБЭРЭЛ

Энэ сайхан бүхэн байхгүй юм бол
Ээждээ үнсүүлэх гэж яараад ч яах юм
Энэ сайхан бүхэн байхгүй болчихбол
Элгээн дэвтээх гэж уйлаад ч яах юм

Эхэлсэн цэг нь БИ болохоор
Ээжээсээ эрчмийг сорж ургадаг
Эхлүүлсэн тал минь ЭЭЖ болохоороо
Эцсээ хүртэл соруулж ширгэдэг

Энэ хорвоогийн хуурмаг бүхэн
Ээжтэйгээ байхад солонго шиг сарнидаг
Энэ хорвоогийн үнэн бүхэн
Ээжгүй болоход од шиг тодордог

Ээжийгээ амьдад нь гомдоох юм бол
Эрвээхэй болоод нисээд явчихна
Эрвээхэй болоод нисээд явчихбал
Эрээн цэцэг болоод ч нэмэргүй

Ээжийгээ амьдад нь хайрлахгүй юм бол
Эрлэгийн элч олоод харчихна
Эрлэгийн элч олоод харчихвал
Эрхэс тэнгэр гуйгаад ч нэмэргүй

Ээжийгээ баярлуулсан эгшин бүрийд
Эрчим хүчээрээ төлжин ургана
Ээжийгээ хайрласан ачлал бүрийд
Эд эсээрээ нас нь уртасна

Эгэлгүй энэхэн ээжтэйгээ мөчүүд
Эрин зуунаас ч уртхан байгаасай
Энэрэлт сайхан ээжтэйгээ бид
Эгнэгт үүрд хамт байгаасай билээ

Ээжээсээ ургасан бид сайхан
Эд эсээ ургуулсан ээж сайхан
Ээжийг минь ургуулсан ээжүүд сайхан
Ээжүүдийг ургуулсан эх орон сайхан

Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Элгээ наагаад эрхэлмээр сайхан
Ээжтэйгээ байх дэндүү сайхан
Элдэв зовлонг мартмаар сайхан

Category: Шүлэг | Views: 3409 | Added by: BoTe | Rating: 5.0/1
Total comments: 4
4 boloroo  
0
unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

3 bbsh  
0
Би ээждээ хайртай.. Гоё шүлэгнүүд байна

1 oyu  
1
gaialta yma denduu saihan

2 BoTe  
0
баярлаа smile smile smile

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024