Энэ миний орон зай Monday, 2024-04-29, 0:24 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 9 » Мэдхэд иллүүдэхгүй сонин хачин
10:02 PM
Мэдхэд иллүүдэхгүй сонин хачин
Хоног уртассаар. 570-600 сая жилийн өмнө дэлхийн нэг жил 424-412 өдөртэй байсан бөгөөд девоны галавт 396 өдөр, пермд 385 гэх мэтээр

хоногийн тоо цөөрч одоогийн 366-365 өдөрт хүрсэн байна. Дэлхий тэнхлэгээ нэг эргэх хугацаа зуун мянган жилд 2 секундээр нэмэгдэж байгаа учраас хоногийн үргэлжлэх хугацаа ихсэж, харин жилд ногдох хоногийн тоо цөөрч байдгийг астрономчид нотоллоо. Эрт галавын ургамал, шүр зэргийн үлдэгдэл дээр хийсэн судалгаа, олон арван үе дамжсан од зүй, геофизикийн шинжилгээний үр дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ.

Мөнхийн бороо. Дэлхийд жилийн турш хамгийн их хэмжээний хур тунадас унадаг газар бол Бразилийн Пира хэмээх багахан хот юм. Хотын хөгшчүүд бороогүй ганц ч өдрийг үзээгүй гэнэ. Эндхийн бороо ихэнхдээ тогтмол цагт ордог тул хотын оршин суугчид "Өглөөний хоёр дахь борооны дараа ”, "Энэ үйл явдал үд дундын гурав дахь борооны дараа болсон ” гэж ярьцгаадаг ажээ.

Эрүүл ой модны ашиг тус. Нэг га эрүүл модноос 68 кг мөөг, 100-200 кг зөгийн бал, 10-12 шоометр хожуулын давирхай, 170-450 кг жимс, 5 кг шилмүүсний ханд, 5,8 тонн шилмүүсний гурил, 6 тонн чимэглэлд хэрэглэх үйс, 10 тонн хусны шүүс, 30 кг техникийн болон эмчилгээний түүхий эдийг авч болдог гэнэ.

Халуунд хамгийн их мартамхай болдог. Хүмүүс халуун болох үеэр хамгийн их мартамхай болдог талаар Япончууд олон баримт цуглуулж, түүнийгээ шинжлэх ухааны үндэстэй болохыг батлахаар зорьж байна. Тус улсын төмөр замын үндэсний газраас гаргасан тооцоогоор тавдугаар сар эхлэнгүүт зорчигчид нарнаас хамгаалах шилнээс авахуулаад гэрийн тэжээмэл амьтдаа маш ихээр мартаж буудаг гэсэн судалгаа гаргажээ. Та ч гэсэн юмаа хаяж гээгдүүлсэн бол ямар улиралд хаяснаа санаад үзээрэй.

Аварга мөндөр. 1961 онд Энэтхэг улсад ширхэг нь 3 кг жинтэй мөндөр орж зааныг цохиж алсан тухай баримт байдаг бол, 1981 онд Хятад улсад 7 кг хүртэл жинтэй мөндөр орж байжээ.

Хамгийн халуун булаг. Номхон далайн ёроолд 400 градусын температуртай хэт халуун булаг байдаг. Их даралтын доор байгаа тэрхүү халуун булаг нь шингэн төлөвөө огт алддаггүй. Хамгийн гайхалтай нь ийм халуун буцламтгай орчинд бактери, нялцгай биетэн, өтний зарим дүрс амьдарч байгаа явдал юм.

Хамгийн урт захидал. Хамгийн урт захидал Туркийн үндэсний музейд хадгалагдаж байна. Энэ бол 16дугаар зуунд Туркийн Султанаас Персийн Шахад илгээсэн 7 метр өргөн, 10 метр урт илгэн даавуун дээр бичсан захидал юм.

Хамгийн өргөн буюу нарийн гудамж. Хамгийн өргөн гудамж Бразилийн нийслэлд байдаг бөгөөд өргөн нь 300 метр, хамгийн нарийн гудамж Амстердамд байдаг. Хоёр хүн зөрөхөд ч төвөгтэй тэр гудамжны өргөн ердөө 81 см гэнэ.

40 мянган гарын үсэг цуглуулсан хүн. Чехословакийн иргэн сэтгүүлч Антонина Складала гэгч 40 мянган гарын үсэг цуглуулж чаджээ. Эрдэмтэн зохиолч, улс төрийн зүтгэлтэн, тамирчин, ажилчин, жүжигчин гээд бүхий л уулзаж байсан хүмүүсээсээ гарын үсгийг нь сэтгүүлч мэргэжлийнхээ ачаар авчээ. Түүний цуглуулгад М.Шолохов, Б.Бардо, Пеле зэрэг төрөл бүрийн хүний гарын үсэг байна.

Хамгийн өнөр гэр бүл. Манай гарагийн хамгийн өнөр гэр бүл Бразилид байдаг. Луиш Араршийнх 145 хүүхэдтэй. Гэхдээ тэдний гурван л төрсөн хүүхэд нь гэнэ. Тэднийх 1967 оноос хойш 142 хүүхэд үрчлэн авсан бөгөөд нялх хүүхэд 20, цэцэрлэгийн насных 38, оюутан болон сургуулийн насных 82, дээд боловсрол эзэмшсэн 5 хүнтэй гэнэ.

Дөрвөн бөөртэй хүн. Анагаах ухааны түүхэнд анх удаа дөрвөн бөөртэй Зенок Дреш гэгч Югославын иргэн бүртгэгдсэн байна. Түүний дөрвөн бөөр бүгдээрээ ижил хэмжээтэй, сайн ажиллагаатай байсан гэнэ.

Үхрийн ходоодноос хамгийн их зүйл гардаг. Малын эмч В.Тарасов элдэв зүйлс залгисан 220 үхэрт мэс засал хийхэд 1824 хадаас, янз бүрийн урттай 612 төмөр утас, 263 төмрийн өөдөс, 151 эрэгт хадаас, 123 оёдлын зүү, пянз тоглуулагчийн 104 зүү, 56 рублийн задгай мөнгө, 92 машины боолт, 86 түлхүүр, 66 сүлбээр зүү, 56 шилний хагархай, 49 ломбоны тугалга, үсний 28 сүлбээр, үсний 26 хавчаар, 23 шарик, 17 товч, 11 оймсны тээглүүр, 9 цагны 9 араа, цахилгааны 7 шаазан тусгаарлагч, 4 энгэрийн зүүлт, бууны 3 сум, цайны 2 халбага, 2 төмөр хуруувч, бугуйн цагны 2 аравч, бөглөө авагч, сэрээ, нүдний шилний хэмхэрхий, хиймэл шүд, хуримын бөгж, эхийн алдарт одон тус бүр нэг нэг гарчээ.
Category: Сонин хачин | Views: 362 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024