Энэ миний орон зай Sunday, 2024-05-05, 11:24 PM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 10 » Facebook twitter дээр бичиж болохгүй зүйлс. Xexe
11:07 PM
Facebook twitter дээр бичиж болохгүй зүйлс. Xexe
Олон мянган хүмүүсийн хувьд Facebook, Myspace, Twitter-ээр дамжуулан зураг дуртай дуугаа хуулах, ямар нэг уулзалтын тов зарлах гэх мэт нь амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Гэвч дээрх олон нийтийн сайтууд дээр бичигдсэн байдаг хувь хүний мэдээллийг ашиглан, цахим ертөнц болон бодит амьдрал дээр танд аюул дагуулах тухай та бодож байсан уу?  


Энэ тухай АНУ-ын нэгэн хувийн хамгаалалтын албаны гүйцэтгэх захирал Бет Гивенс сануулж байна.

Мөн даатгалын компаниуд нь тухайн хүний Facebоok дэхь идэвхитэй пост, коммент болон бусад мэдээллээс хамааруулан даатгалын гэрээгээ цуцлах, даатгалтай холбоотой зарим асуудалд хандаж болох талаар өгүүлжээ. 

Үүнээс гадна таны болгоомжгүй авахуулсан зарим зургууд тань /үдэшлэг парти дээр халамцуу авахуулсан, эсвэл ажил хийдүүлэн амралтанд явсан г.м/ ажил олгогч эздэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байж болох юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар санхүүгийн асуудалтай холбоотой зарим таагүй үр дүнгүүд ч олон нийтийн сайтуудаас гарч болдог байна.

Тэгвэл ямар мэдээллүүд таныг дээрх эрсдэлд хүргэж болох талаар сонирхоё.

1.Таны төрсөн огноо болон төрсөн газар
Мэдээж та төрсөн өдрөө нийтэд ил тавиж болно. Харин төрсөн он болон төрсөн газраа хувийн нууцлалдаа үлдээгээрэй. Эдгээр мэдээлэл нь ил байвал таныг санхүүгийн халдлагад өртөх болон гар утасны компаниас мэдээлэл алдахад хүргэж болох юм. 
2.Амралтын төлөвлөгөө
"2 өдрийн дараа бид Малибуд очсон байх болно :D” гэсэн пост нь таныг хүсээгүй хэн нэгэнтэй уулзах юмуу, ямар нэг таагүй явдалд орооцолдуулах эхлэл ч байж болно. Жаахан муу талаас нь тооцоолж байгаа ч, бас л бодолцохгүй бол болохгүй зүйл шүү дээ. 
3.Гэрийн хаяг
Гэрийн хаягаа нийтэд дэлгэх нь мэдээж оновчтой санаа биш юм. Үүний муу үр дагаврыг хэлэхэд илүүц биз ээ.
АНУ-ын хэрэглэгчдийн 40% нь гэрийн хаягаа нуугаагүй байдгаас гадна 65% нь хувийн мэдээлэлдээ хаалт хийгээгүй байдаг нь гайхмаар юм.
4.Нүглээ наминчлах буруугаа хүлээх
Та магадгүй хийж буй ажлаа үзэн ядаж байж болно, эсвэл хэн нэгэнд худлаа хэлсэн /татварын албанд ч юм уу/, хууль бус зүйл хийсэн байж болно. гэвч энэ бол буруугаа хүлээх талбар биш юм. Мэдээж өөрийнхөө бурууг хүлээсэн нь сайшаалтай ч, хэт сэтгэлийн хөөрөлдөө автан олон нийтийн сайт дээр ийм юм үлдээвэл таагүй үр дагаврыг танд авчрах болно. 
5.Паспортын түлхүүр үг
Ямар нэг үйлчилгээ авах үед, жишээлбэл банкны данс карт нээлгэхдээ нууц асуулт, хариултыг бөглөж үлдээдэг.
Гэтэл та өөрийнхаа файсбүүк профайл дээр үүнийхээ мэдээллийг ил болгоод тавьчихсан юм биш биз. Хүмүүсийн мөнгийг луйвардаж сурсан хүмүүс иймэрхүү мэдээллийг зүгээр нэг өнгөрөөхгүй ...
6.Ямар нэг эрсдэлтэй зан үйл
Та зоригтой. Хамгаалалтын малгайгүй мотоцикль унан хурдлан давхих, өндөр ууланд авирах, эсвэл олон жил шүүлтүүргүй тамхи татсан гээд л таны амьдралыг эрсдэлтэй байдалд оруулж болохуйц зүйлд дурладаг бол үүнийхээ тухай бүү бичээрэй. Даатгалын компаниуд энэ тухай мэдвэл, таатай үр дүнд хүрэхгүй л болов уу.

Category: Сонжоо | Views: 347 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024