Энэ миний орон зай Friday, 2024-05-03, 11:53 PM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » May » 6 » Бидний дандаа хэлэх ёстой ч, дандаа мартдаг үгс
7:37 PM
Бидний дандаа хэлэх ёстой ч, дандаа мартдаг үгс

Бүсгүй чи нэг өдөрт хүмүүстэй хэдэн үг солилцдог вэ? Үгүй дээ, энд мессенжер чат, и-мейл, утасны мессежийг тооцохгүй шүү. Хүн өдөрт дунджаар 16 мянган үг хэрэглэдэг ч, тэдний ихэнх хувийг хч холбогдолгүй дэмий яриа, хов жив, заримдаа бүр хараалын уурссан үг эзлэх нь бий. Тэгсэн атлаа бидний амнаас доорх 9 чухал үг гарахдаа их л "дургүй” байдаг биш гэж үү?

1. "Уучлаарай”
"Sorry” гэж мессеж бичихийн оронд, нүд рүү нь харж байгаад "Уучлаарай” гэж хэлвэл энэ үгний үнэ цэнэ илүү тод мэдрэгддэг. Уучлаарай гэдэг үгийг ёс болгож, хальтхан хэлээд орхих юм уу, заримдаа бүр хэлэлгүй орхидог зуршил бидний дунд түгээмэл бий. Хэдий уучлал гуйхгүй байсан ч болохоор, дотны хүн байлаа ч, тэдний өмнө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, тэднийг хүндэлдэг гэдгээ энэ үгээр харуулаарай. Уучлал гуйснаараа нөгөө хүнийхээ өмнө сул дорой байдалд орчих юм шиг санаж явсаар бид байдлыг улам хүндрүүлж орхидог биш билүү?

2. "Баярлалаа.”
"Баярлалаа” гэдэг үгийг байнга хэлэх нь зарим хүнд хэцүү, эсвэл утгагүй санагддаг. Хэдийгээр чамтай харилцаж байгаа хүн хийх ёстой ажлаа л хийсэн байсан ч, тэдэнд талархлаа илэрхийлэх нь чамд болон түүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Доод тушаалын ажилтандаа чамд хэрэгтэй судалгааны материал цуглуулж өгснийх нь төлөө "баярлалаа” гэж хэлвэл ямар вэ? Эсвэл супермарткетэд хүнсийг чинь уутанд хийж өгсөн худалдагчид ч юм уу? Энэ ганцхан энгийн үг хэн нэг хүний бүхэл өдрийг аварч болно.

3. "Миний суудал дээр суучих.”
Бидний ихэнх нь нийтийн унаанд зогсож явж чадах эрүүл чийрэг биетэй. Хэдий чамд настай, хөгжлийн бэрхшээлтэй,жирэмсэн, хүүхэдтэй хүмүүст өөрийнхөө арай хийн олсон суудлыг өгөх нь шударга бус санагддаг байж магадгүй. Гэхдээ өөрөөрөө бахархахын төлөө ч болов, босоорой. Яг одоо чамд тийм ч хэрэгтэй биш байгаа зүйл, чамтай л адилхан өөр нэг хүний хувьд том итгэл найдвар болж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв санаа чинь зовоод байвал "Зүгээр ээ би дараагийн буудал дээр бууна” гэж хэлээрэй.

4. "Би дайлъя.”
Өрөөнийхөө найзтай цуг өдрийн хоол идэхээр гарсан уу? Тооцоог нь хувааж төлөхийн оронд, нэг удаа "би дайлъя” гэж хэлээд үзээрэй. Бусдын төлөө цагаа, мөнгөө, сэтгэлээ "үрж” сурах нь маш чухал. "Надад ямар ашигтай юм бэ” гэж бүсгүй чи асууж магадгүй. Бусдад бэлэг өгөхийн хамгийн сайхан нь, түүнийг хүлээж аваад хэрхэн баярлаж байгааг нь мэдрэх явдал байдаг гэдгийг санаарай. Хүсвэл тэр дараагийн удаа чамайг дайлах саналыг гаргах байх.

5. "Би туслая.”
Тусламж санал болгоход ичимхий, бас нэрэлхүү хүмүүс ихэвчлэн "зүгээр зүгээр” гэж хэлдэг ч, дотроо дахиад нэг удаа асуухыг чинь хүлээж байдаг. Тиймээс шатаар хүнд юм өргөөд бууж яваа хүнд, кафед олон юм нэг тэвшин дээр тавиад дээсэн дээр яваа циркчин шиг дэнжигнэж яваа хүнд, автобусны дугаар, сурталчилгааны самбарыг харахгүй байгаа хүнд асуулгүйгээр туслаарай.

6. "Хоёулаа танилцаагүй байх аа. Намайг ... гэдэг.”
Өөрөө өөрийгөө танилцуулах тал дээр бид их муу хүмүүс. Хэрэв танихгүй хүнтэй уулзвал утсаараа оролдох юм уу, цайгаа ууж тааз ширтэлгүй, эсвэл цаг агаарын тухай байн байн ярилгүй зүгээр л эелдэгхэн мэндлээд шулуухан танилцаарай.

7. "Миний бодлоор…”
Жижиг сэдвийн хүрээнд өрнөсөн яриа тийм ч дотно, гүн сэтгэгдэл төрүүлэхгүй. Хэрэв чи танилынхаа хүрээг нэмэгдүүлж, бусад хүмүүсийг болон өөрийгөө шинээр нээхийг хүсвэл хэнтэй ч ярьж байсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан яриагаа гүнзгийрүүлж сураарай. Мэдээж, чиний амьдралын тухай яриа чамайг сайн танихгүй хүний хувьд сонирхолтой санагдахгүй. Тиймээс эхлээд өөрийнхөө хобби, дуртай зүйлс юм уу, ирээдүйн том зорилгынхоо талаар ярьж болно. Тэгвэл тэр хүн ч бас өөрийнхийгөө ярих нь дамжиггүй. Хаана ч, ямар ч дотоод ертөнцтэй хүнтэй таарладаж болохоо бид таашгүй.

8. "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!”
Энэ үгийг зоогийн газрын ресепшн, дэлгүүрийн худалдагч нар л хэлэх ёстой гэж бодож байна уу? Бидний тийм ч түгээмэл хэлдэггүй хирнээ, өрөөл бусдад маш сайхныг хүссэн утгатай үг бол энэ юм. Энэ бол ямар ч харилцааг өндөрлөх эерэг ерөөл юм.

9. "Хайртай шүү.”
Хагмийн сүүлд гурван шидэт үг. Энэ үгийг уншаад бүсгүй чи зөвхөн хайртай залуугаа бодож байгаа юм биш биз? Ээж, аав, дүү, эгч, найзууд, хүүхдүүд, эмээгээ ч бас бүү мартаарай. Тэд чиний хайртай гэдгийг хэлээгүй байсан ч мэднэ л дээ. Гэхдээ хааяа ч болов тэдний төлөө санаа тавьж явдаг гэдгээ амаараа илэрхийлэх нь харилцааг улам дотно болгодог. Хайрладаг бүх хүмүүстээ зүрхээ нээ.

Category: Зөвөлгөө | Views: 488 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  May 2012  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024