Энэ миний орон зай Thursday, 2024-05-09, 8:30 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 10 » Уураас ангижрах арга замууд
10:12 PM
Уураас ангижрах арга замууд

Уурлах мэдрэмжийг өдөөж байдаг ямар нэгэн зүйл үргэлж энэ мэдрэмжийн дор байдаг. Гаднах байдал ба дотоод бодит байдал хоёр адил байх нь ховор байдаг. Уур нь гаднах байдлаараа өөрийнхөө зөв гэдгийг батлаж харуулахыг оролдож буй явдал юм.

Гаднах уурын хэлбэрийн цаана айдас, ганцаардал, өвдөлт нуугдаж байдаг. Мөн "Би гол нь”, "Намайг хүндэл”, "Би энэ байдлаас илүүг хүртэх эрхтэй” гэх мэт санаанууд байх боломжтой. Бас олон жил ичгүүр, гомдлоо нууж, дарсан байх нь бий.


Гурван төрлийн уур байдаг:


1.Хүчээр дарсан уур


2.Нээлттэй–түрэмгий уур


3.Идэвхгүй–түрэмгий уур


Хүчээр дарсан уур гэж юу вэ?


•      Бусад хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа бол гэж маш их санаа зовж, гаднах байдлаараа бүх юм зүгээр байгаа мэт дүр үзүүлэх


•      Маргаантай асуудлаар ярилцахаас зайлсхийж, дотроо дургүйцлээ хадгалах


•      Танд уур, дургүйцэл байхгүй байгаа мэт дүр үзүүлэх


•      Үргэлж өөрийнхөө зөв эсэхэд эргэлзэх


•      Бусдын хүчтэй хүсэл санааны өмнө бууж өгч, өөр арга зам байхгүй гэж бодох


•      Маш хүчтэйгээр илэрсэн сөрөг мэдрэмжээ, нэг ч үг хэлэхгүйгээр дуугүй өнгөрөөх


•      Та хүсэхгүй байгаа боловч хүчээр эелдэг, найрсаг байдал үзүүлж, дэмжигчийн дүрд тоглох


Нээлттэй - түрэмгий уур гэж юу вэ?


•      Бусад санал бодолд зай өгөхгүйгээр хатуу чанга харилцаагаар дамжуулж өөрийн     зөв гэдэгт үнэмшүүлэхийг оролдох


•      Шууд ба эрс тэс байдал гаргах


•      Хэрүүл, маргаанд үргэлж оролцох


•      Загнаж, дайрч доромжилсон үг хэллэг хэрэглэх


•      Биеэрээ айлгах: түлхэх, цохих, юм шидэх


•      Сонсохыг хүсэхгүй, бусдын яриаг таслах


•      Буруутгалаас айж хариу үйлдэл үзүүлэх: няцааж, татгалзаж, өөрийгөө хамгаалж


•      Хүчтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх эрмэлзэл. Би гол хүн нь, хүчтэй гэж харагдах


Идэвхгүй - түрэмгий уур гэж юу вэ?


•      Нөгөө хүн таны юу бодож байгааг мэдэх нь чухал гэдгийг ойлгож байгаа боловч        дуугүй байх


•      Та энэ зүйлийг хийхгүй гэж мэдэж байгаа боловч хийхийг зөвшөөрөх


•      Хүчээ бүрэн гаргалгүй хагас хүчээр хийх (Дургүйд хүчгүй)


•      Нөлөө бүхий дарга, найз гэх мэтийн өмнө хамт байхдаа сайн дүр үзүүлэх  боловч, байхгүй үед нь эсэргүүцэх, дургүйцэх


•      Хүмүүст маш ховор нүүрэн дээр нь хэлэх ба ар  хударгаар нь үргэлж гомдлох


•      Үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ удаан хойрго хандах ба залхуурах, тоглох


Уураа хүчээр дардаг хүмүүс ингэснээрээ нөхцөл байдлыг хянах гэж оролддог. Нээлттэй-түрэмгий ууртай хүмүүс юу хүсэж буйгаа хурцаар илэрхийлдэг. Идэвхгүй-түрэмгий ууртай хүмүүс хамгийн ихээр бусдыг хянах хандлагатай байдаг


Уураа буруугаар илэрхийлэхээс ангижрах арга замууд:


* Бусдын алдаа, дутагдалд чин сэтгэлээсээ тэвчээртэй хандах
* Өөрийнхөөрөө зүтгэх шаардлагагүй үеийг харж мэдрэх чадвартай байх
* Бусдаас хүлээх зүйлдээ шударга ба бодитоор хандах
* Шүүмжлэгч байр сууриа орхих
* Уучлалыг нэгдүгээрт тавих
* Эелдэг даруу байхыг сонгох
* Утга учиргүй маргаанаас холдох
* Бусдыг алддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх
* Хүмүүс таны санаанд чинь заавал төгс төгөлдөр нийцэх албагүй гэдгийг ойлгох


Category: Зөвөлгөө | Views: 383 | Added by: BoTe | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024