Энэ миний орон зай Friday, 2024-05-03, 10:47 PM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 12 » Тэр танд үнэхээр хайртай юу? Тэр танд үнэхээр хайртай юу?
11:09 PM
Тэр танд үнэхээр хайртай юу? Тэр танд үнэхээр хайртай юу?

Та хоёрын болзоо 4 цагаас ч удаан болдог. Тэр таныг аав ээжтэйгээ нэг бус удаа уулзуулсан. Бас та хоёр олны нүднээс ч айлгүй бие биенийгээ өхөөрдсөн хочоор нь дуудаж чаддаг. Ийм сайхан харилцаатай байхад "Тэр надад үнэхээр хайртай болов уу?” гэсэн асуулт яагаад толгойноос салдаггүй юм бол? Энэ дөрвөн шинжээр та түүнийг өөртөө хайртай эсэхийг мэдэж, эргэлзээнээсээ салаарай.


1) Тэр таныг сонсдог
Зурагтаар хөлбөмбөгийн ДАШТ гарч байсан ч таны хэлэх үгийг анхааралтай сонсож чадаж байвал тэр ирээдүйд ч таны үгийг сонсоход үргэлж бэлэн байх болно гэдгийг илтгэж буй юм. Гэвч энэ нь тэр таны ажил дээр болсон хэрүүл, эсвэл шалдар булдар өдөр тутмын асуудлыг заавал сонсох ёстой гэсэн үг биш юм. Харин таньд үнэхээр ярилцах хэрэгтэй асуудал тулгарсан үед тэр цааргалалгүйгээр, үл тоомсорлосон царай гаргалгүйгээр, таны яриаг байн байн таслахгүйгээр үг бүрийг тань сонсож чадаж байвал тэр танд үнэхээр хайртай гэдэгт эргэлзэх хэрэггүй.

2) Тэр үгнээсээ илүү үйлдлээрээ өөрийгөө таниулдаг
"Би чамд хайртай. Чамаасаа өөр хэнийг ч хүсэхгүй” гэж тэр хэлсэн л биз дээ? Бүсгүйчүүд бид уярамтгай учраас энэ үгийг нь сонсоод л түүнийг заяаны ханиа гээд итгэчихэж мэднэ. Гэвч энэ бол зөвхөн үг, хамгийн чухал нь тэр үүнийгээ үйлдлээрээ харуулж чадаж байна уу үгүй юу гэдэгт л оршино. Тиймээс түүнийг танд хайртай эсэхийг мэдэхийн тулд хийж байгаа үйлдлийг нь ажиглаарай. Ямар ч шалтгаангүй байхад утсаар ярьж, таныг л тухтай байлгахын тулд өөртөө тохьгүй нөхцлийг сонгож, таны хувьд чухал үйл явдалд өөрийнхөө чадах чинээгээр туслахыг хичээж байвал түүний үг үнэ цэнээ харуулж байгаа юм.

3) Тэр сайн, муу цагийн алинд ч таньтай хамт байдаг бол
Таны баяр баясгалан, зовлон гунигийн алийг ч өөрийнхөө юм шиг чин сэтгэлээр хүлээж авах нь таныг өөртэйгөө нэг хүн адил санаж явдгийг гэрчилнэ. Заримдаа бүх зүйл орвонгоороо эргэсэн юм шиг санагдах үе бий. Гадаад төрхөндөө гэнэт л сэтгэл хангалуун бус болчих мөч, даргадаа загнуулсан өдөр, томоохон бэрхшээл тулгарсан үед ч тэр эхнээс нь дуустал хамт байгаа бол таныг тун азтай бүсгүй юм гэж хэлмээр байна. Юу ч болж байсан таныг урьдынхаараа хайрлах сэтгэл нь хэвээрээ байгаа хүнд та насан туршдаа итгэж болно.

4) Тэр таныг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг
Энэ хамгийн гол шинж нь ч байж магадгүй. Хэрэв тэр таньд хайртай бол таныг дөнгөж саяхан загварын тайзнаас буусан юм шиг, үс зүсээ янзалж хичээнгүйлэн бэлдээгүй байсан ч таньтай хамтдаа байх хүсэл нь багасахгүй. Та сормуусныхаа будгийг арилгаж, гэртээ өмсдөг биеийн тамирын өмдөө шургуулчихаад түүний хажууд хээвнэгхэн сууж чанга чанга инээж чаддаг байх хэрэгтэй юм. Энэ бүгдийг тань хүлээж авах ёстой гэдэг шаардлага жаахан хуви хичээсэн юм шиг сонсогдож болох ч, хэрэв жинхэнэ ТА тийм л юм бол тэр ойлгох болно.

Түүнийг танд хайртай эсэхийг мэдэх шинжүүд энэ дөрвөөр дуусахгүй нь үнэн. Гэвч эдгээр нь таны эргэлзээг арилгахад, жинхэнэ хайраа танихад тус болох сайн хөтөч гэдэгт итгэлтэй байж болно. Түүнээс гадна таны сэтгэл зүрхэнд юу мэдрэгдэж буй нь хэзээд чухал гэдгийг бүү мартаарай.

Category: Зөвөлгөө | Views: 441 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/1
Total comments: 1
1 oyu  
0
goy blog shu osho tsaash ni sn hiigeree

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024