Энэ миний орон зай Thursday, 2024-05-09, 7:16 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 4 » Та бүтэлгүй дурлалаасаа юу сурч авсан бэ?
1:17 AM
Та бүтэлгүй дурлалаасаа юу сурч авсан бэ?
Та хоёр нэгэнт салчихжээ. Тэр таньд тохирох "ноён.ЗӨВ” биш байсан байна. Тэгвэл тэр "ноён.БУРУУ”-гаас та юу сурч авсан бэ? Гоолингоогийн найзууд өөрсдийнхөө бүтэлгүй дурлалын сургамжаа хуваалцаж байна.
-Хүнээр бүрэн дүүрэн хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө тэгж хайрлаж сурах хэрэгтэй юм билээ. Эр хүний төлөө бүхнээс татгалзаж, бүхнийг уучилж, умартах нь бүр цаашлаад өөрийгөө хүртэл гаргуунд нь гаргах хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй гэдгийг ойлгосон. Ажил, найзуудаа бүгдийг нь битгий хойш тавь. Өөрөө ч бас нэг хувь хүн, тусдаа амьдралтай гэдгээ санаж явах ёстой. Тэгэхгүй бол сүүлдээ тэр ч чамайг хайрлахаа болино.
Тэр таньд тохирохгүй юм шиг санагдвал, та хоёрын зам тусдаа гэдгийг мэдэрвэл байдлыг азная гэж битгий хүлээ. Буланг тойрох зориг байвал, түүний цаана үргэлж түүнээс илүү сайн нь хүлээж л байдаг. Тиймээс өөрийгөө албадаж, тийм ч их хүсэхгүй догдлон тэмүүлэхгүй байгаа харилцаандаа хүлэгдэх хэрэггүй. Зүрх сэтгэлээ чөлөөлвөл өөр нэгний орон зай гардаг гэдгийг л хамгийн сайн ойлгосон доо. Одоо би жаргалтай байгаа.
-Тэр таньд нэг удаа хүндэтгэлгүй хандсан, муухай зан гаргасан бол дараа нь дахиж тэгнэ л гэсэн үг. Энэ бол тэдний зам. Эр хүнийг өөрчилж чаддаггүй юм билээ. Харин тэр зангаа тэвчихэд нь л сургаж болно
-Тэнэг сонсогдож магадгүй л юм. Гэхдээ хайртай залуугаасаа илүү эрх мэдэл, албан тушаал, илт давуу цалинтай байх дэмий. Хардалт, атаархал, уур бухимдал тэднийг эзэмдэнэ. Эсвэл эсрэгээрээ тэд ямар ч хүчгүй сул дорой, арчаагүй болж хувирна. Тиймээс үргэлж өөрөөсөө арай дээгүүр түвшний эртэй холбогдсон нь дээр юм билээ.
-Хэдий та түүнд хайртай, хайртай учраас дотночилж бүх зүйлээ ярьдаг боловч хэтэрхий хамаг юмаа дэлгэж ярьж болохгүй гэдгийг ухаарсан даа. Заавал сална гэхгүй ч, хэрэв салчихвал дараа нь амаа барих хэрэгтэй болдог.
-Жинхэнэ хайр дурлалыг олтлоо хүмүүсийг таньж мэдэхийн тулд уулзаж, учирч, болзоонд явж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. "Эр хүн” гэдгийг зөвхөн ганц хүнээр төсөөлөх учир дутагдалтай. Бусад эрчүүдийн талаар мэдэж авч байж, ямар нь сайн ямар нь муу эр хүн болохыг таньж мэддэг болно шүү дээ. Одоо би түүнээс салсандаа огтхон ч харамсахгүй байгаа
Өөртөө хэтэрхий их дурласан эр хүнтэй хамт байгаад хэрэггүй. Ир гэсний чинь зоргоор ирж, яв гэсний чинь зоргоор явдаг эрчүүл ямар ч сонирхолгүй, тийм харилцаа хайр ч болж чадахгүй. Эр хүн гэдэг чинь өөрийн гэсэн үнэлэмж ноён нуруу бага зэргийн ихэмсэг зантай байх хэрэгтэй. Тиймээс нохой шиг л дагаж явдаг эрчүүд зөв сонголт биш гэдгийг ойлгосон.
-Өнгөрсөн таагүй харилцааныхаа талаа сар жилээр уйлах хэрэггүй гэдгийг маш сайн ойлгосон. Тийм юм болж өнгөрсөнд хэн нэгэнд бурууг тохох бүр ч хэрэггүй. Зүгээр л одоо дуусгах цаг нь болсон гэдгийг эртхэн мэдсэндээ баярлах хэрэгтэй. Тэгээд л ДУУСГАХ хэрэгтэй. /25 настай С/ Зөн совин чинь ямар нэг зүйлийг хэлээд байвал түүндээ 80 хувь итгэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Эмэгтэй хүн үнэхээр агуу зөнтэй юм билээ
-Тэр хүний зүрхийг бүрэн өөрийн болгоогүй цагтаа, өөрийнхөө чин сэтгэлийг хэзээ ч бүү дэлгэ. Харилцааны эхний үеүүдэд сул дорой байдлаа хэзээ ч бүү харуул. Уйлж байгаагаа, согтуу царайгаа гэх мэт. Ер нь л өөрийнхөө хориотой бүсүүдэд бүү нэвтрүүл. Энэ бол тэдний бидний талаархи үнэлэмж буурах шалтгаан болдог.
-Харамсахаар зүйл битгий хий. Тэгээд л болоо. Миний энэ сургамж олон зүйлийг өөртөө багтаасан гэж бодож байна. Жишээ нь дараа нь харамсах вий дээ гэсэн бодол төрөх л юм бол хэлэх гэж байсан үгээ шууд залги. Би хуучин найз залуугаа өөрөө явъя гээгүй байхад нь дотроо "битгий яваач” гэж гуйж байсан мөртлөө л "Тэгээд явах гээд байгаа юм бол, яв л даа” гээд хэлчихсэн. Тэгээд л бид хоёр салчихсан юм даа

Category: Зөвөлгөө | Views: 284 | Added by: BoTe | Rating: 5.0/1
Total comments: 1
1 baku  
0
bi uuchlilt iig hojim surj awsan

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024