Энэ миний орон зай Saturday, 2024-05-04, 1:20 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 12 » Хайрын гэгч программ
11:13 PM
Хайрын гэгч программ

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт тааруухан л даа. ХАЙР-ын программыг яаж суулгадаг (install) вэ?

            Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө зүрх гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?

            Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.EXE, АТАА ХОРСОЛ.EXE, ГОМДОЛ.EXE гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юм уу?

            Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.EXE программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.EXE-г арчиж ИХ ИТГЭЛ.EXE гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ.EXE, ГОМДОЛ.EXE гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр нь хайрыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?

            Худалдан авагч: За хаачихлаа Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

            Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн программ. Үүний хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

            Худалдан авагч: Ёооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?

            Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?

            Худалдан авагч: АЛДАА 412 - ПРОГРАММ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?

            Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын программ нь өөр зүрхнүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны зүрхэнд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

            Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорхи ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС.DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE - г бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.

            Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна.

            ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.COM, ЭНХ ТАЙВАН.EXE ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.COM-ууд МИНИЙ ЗҮРХ-нд хуулагдаж байна.

            Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя. Худалдан авагч: Юу билээ?

            Мэргэжилтэн: Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг, мэддэг бүх хүмүүст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно.

Category: Зөвөлгөө | Views: 489 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024