Энэ миний орон зай Thursday, 2024-05-09, 8:49 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 8 » Хүнд татгалзсан хариу хэлэх бидний бодож байгаагаас ч илүү амархан бас энгийн. Хамгийн чухал нь яаж хэлэх аргаа л зөв сонгох хэрэгтэй юм.
10:50 PM
Хүнд татгалзсан хариу хэлэх бидний бодож байгаагаас ч илүү амархан бас энгийн. Хамгийн чухал нь яаж хэлэх аргаа л зөв сонгох хэрэгтэй юм.
1. "Би яг одоо өөр хэд хэдэн чухал зүйл хийж байгаа учраас энэ гуйлтыг чинь биелүүлж чадахгүй нь ээ”
- Танд чөлөөт цаг үнэхээр байхгүй бол шалтаг хэлэх хэрэггүй
- Таныг завгүй байсны төлөө хэн ч буруу тохохгүй

2. "Надад үүнийг хийхэд таатай биш байх болно / Би ийм юманд дургүй”
- Үнэхээр дургүй зүйлээ албан хүчээр хийвэл тэр чинь өөрийгөө дарангуйлж байгаа хэрэг болно шүү дээ
- Таны дургүй зүйлд дуртай хүн байгаа ч юм билүү?

3. "Би энийг хийхэд тохирох хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Чи А-гаас асуугаад үзвэл яасан юм?”
- Өөрийн чадлынхаа хэмжээг мэдэж байх нь муу юм биш
- Биелүүлж чадахгүй амлалт өгчихвөл та ч, тэр ч хохирох болно

4. "Надад өөр төлөвлөгөө бий”
- Та заавал өөрийнхөө төлөвлөгөөний талаар тайлагнах ёсгүй гэдгийг санаарай
- Хэнд ч гэсэн ажил гарч болно

5. "Чи өөрөө энэ ажлыг маш сайн хийж чадна гэдэгт би итгэж байна”
- Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө чадварт эргэлзсэн үедээ бусдаас тусламж гуйдаг
- Ингэж хэлснээр та тэдэнд алсдаа маш том тус болж буй хэрэг юм

6. "Би хувийн амьдралдаа/өөртөө цаг гаргамаар байна”
- Гэр бүлдээ цаг гаргахыг хүссэнээрээ та ёс зүйгүй ааш гаргаж байгаа хэрэг огт биш
- Хувийнхаа хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавих зоригтой бай

7. "Би яг одоо ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна”
- Та өөрийнхөө эрч хүчийг ажилдаа зарцуулах бүрэн эрхтэй
- Ажлаас болж зарим нэг найз нөхөд, эсвэл олон нийтийн цугларалтаас татгалзах нь байдаг л зүйл

8. "Би дараа өөр зүйл дээр чинь туслъя”
- Нэг удаа "үгүй” гэж хэлснээр дахин хэзээ ч "тийм” гэсэн хариу өгөхгүй гэсэн үг биш юм
- Хэн нэгэн таниас үнэхээр хэцүү зүйл хүсч байвал зүгээр л татгалзаарай

9. "Би чамайг энийг хийж чадах өөр хүнтэй холбож өгье”
- Хэрэв та энэ удаад тусалж чадахгүй бол, өөр хэн нэгнийг санал болгоорой
- Гэвч үнэхээр тэр гуйлтыг биелүүлж чадах хүнийг холбож өгөхөө мартуузай

10. "Үгүй ээ би хийж чадахгүй нь, уучлаарай”
- "Нялуунаас шулуун нь дээр” гэдэг үгэнд сүсэглэдэг бол та шууд энэ аргыг хэрэглэсэн нь дээр
- Энэ хатуу үгийг ч бас зөөлөн хэлж болдог

Боломж байвал туслалгүй яахав. Хэрэв боломжгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Учир нь үгүй гэж хэлснээр та хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, хэний ч өмнө буруутан болохгүй гэдгийг сайн ойлгоорой. Харин ч өөрийгөө хүндэлдэг хүн хэрэгтэй үедээ "үгүй” хэмээн ичиж зоволгүй, эрс шийдэмгий хэлж чаддаг байх хэрэгтэй.

Үгүй гэж хэлэхийн үр дагаврын талаархи айдас бол зүгээр л хий хоосон зүйл юм шүү!
Category: Зөвөлгөө | Views: 358 | Added by: SinjeSuS | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024