Энэ миний орон зай Thursday, 2024-05-09, 7:50 AM
Welcome Зочин | RSS
Цаг хугацаа


Түргэн бүртгэл
Хурдан бүртгэл үүсгэх

Цэс

Хайх

Холбоо барих
BoТe
SinjeSuS
Last
Funk@Rap

Main » 2012 » April » 5 » Эрчүүдээс асууж болохгүй 10 асуулт
7:26 PM
Эрчүүдээс асууж болохгүй 10 асуулт

1.      Энэ даашинз намайг бүдүүн харагдуулж байна уу?

Энэ бол эрчүүдэд тавьдаг асуултуудаас хамгийн тохиромжгүй нь. Бүгд өөртөө итгэлтэй бүсгүйд дурладаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ асуулт чамайг өөртөө итгэлгүй нэгэн болгож харагдуулах болно. Иймээс энэ асуултыг ээж, эгч, ядаж найздаа тавих хэрэгтэй.

2.      Чи юун талаар бодож байна?

Энэ асуултны хамгийн түгээмэл хариулт бол «Юуны ч талаар биш» бөгөөд энэ нь ч үнэн юм. Заримдаа хүмүүс дэлхий дээрх бүх зүйлс эсвэл өөрт ямар ч хамааралгүй зүйлийн талаар өөрийн мэдэлгүй бодчихдог. Энэ асуултыг олон дахин асуувал та түүний үзэл бодолд эргэлзэж байгаа эсвэл хянахыг хүсэж байгаа мэт харагдуулна.

3.      Хэрвээ чи миний найз охидын нэгийг үнсэх боломж гарвал хэнийг сонгох вэ?

Юу гэж хариулах вэ? гэсэн бодол түүний уурыг л хүргэх болно. Та үнэн хэрэгтээ түүнээс  «10 сая төгрөг амласан ч үүнийг хийхгүй» гэсэн хариулт хүлээж байгаа шүү дээ. Гэхдээ эрчүүд зарим нэг зүйл дээр хуурахыг огт хүсдэггүй гэдгийг битгий мартаарай.

4.      Бид хэдэн хүүхэдтэй болох вэ?

Найз залуугаа өөрөөс тань эелдэгээр холдож, хэзээ ч эргэж битгий ирээсэй гэж хүсээгүй л юм бол энэ асуултыг (ядаж харилцааны эхэн үед ч болтугай) мартах хэрэгтэй. Ер нь та хоёр сүй тавих өдрөө товлоогүй бол, түүнийг таньтай хамт үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ гэдэгт итгэх хүртэл асуух хэрэггүй. Амьдралын энэ алхамыг ямар ч хосууд хийдгээс л хойш яарах хэрэг байна уу? Энэ чинь "төлөвлөгөөт" ажил биш шүү дээ. Амьдралын тодорхойгүй боловч хэсэг хугацаанд зүгээр л хамтдаа байх нь буруу зүйл огт биш.

5.      Хэрвээ би ямар нэг байдлаар өөд болвол, чи хэдий хугацааны дараа шинээр "дурлалын түүх" зохиох вэ?

Та байсан бол яах вэ? Нэг насны минь хань гэж бодож явсан залууг оршуулгын газарт байгаа гэж төсөөлөөд үз дээ. Дурлалд юуг ч урьдчилан хэлж болдоггүй.

6.       "Зөвхөн эрчүүдийн" үдэшлэгт хамт очвол дургүйцэхгүй биз?

Мэдээж дургүйцэх болно. Өөрийг тань "хачиг шиг наалдсан" эсвэл "зангуу" гэж хочилвол таарна. Эрчүүдэд ярианы өөрсдийн гэсэн сэдэв байдаг бөгөөд ихэнхийг нь бүсгүйчүүд мэдээд хэрэггүй байдаг. Тэгээд ч өөрийг тань найзуудтайгаа "хошуугаа нийлүүлээд"хов жив ярьж байгаа хараасай гэж хүсэхгүй байгаа биз дээ?

7.      Чи түрүүнээс хойш энэ хүүхэн рүү л хараад байх юм. Чамд таалагдаад  байгаа юм уу?

Энэ асуулт өөрийг тань бас л итгэлгүй, дур булаам биш нэгэн болгож харагдуулна. Найз залуу тань түүнтэй бус таньтай хамт байна шүү дээ. Ийм жижиг зүйлээс л болж та асуудлыг зохиомлоор үүсгэж болно. Зүгээр л "сайхны өмнө харц огт буруугүй" гэдгийг сана.

8.      Надаас өмнө чи хэдэн хүүхэнтэй "байсан" бэ?

Та энэ асуултандаа хариулт сонсохыг үнэхээр хүсэж байна уу? Үүнийг мэдэх нь таньд ямар ач холбогдолтой юм бэ? Харин та хэдэн залуутай байв? Өнгөрсөн зүйлийг өөрчилж болохгүй. Тэгээд ч "хувийн нууцыг хуулиар хамгаална" гэж ярилцдаг байх аа. Түүний өнгөрсөнд сайн, муу олон янзын дурсамж байгаа гэдгийг санаарай. Өөрсдийн дотно сайхан харилцаагаа ийм ялихгүй зүйлээр сэвтээх хэрэг таньд байна уу?

9.      Чи хэнд нь илүү хайртай вэ? Ээждээ юу? Надад уу?

Эрчүүдийн 99% нь энэ асуултыг "шүтээнийг нь доромжилсон" мэт хүлээж авдаг. Үнэн хэрэгтээ тэд зөв хариултаа мэддэггүй юм. Мэдээж шүү дээ. Эх үрийн холбоо бол та хоёрын харилцаанаас тэс өөр юм чинь.

10.  Чи надад үнэхээр хайртай юу?

Энэ асуулт бол «Надад хайртай гэдэгт чинь би итгэхгүй байна» гэсэн өгүүлбэрийг эелдэгээр хэлж байгаатай утга нэг юм. Та ингэж ойлгуулахыг үнэхээр хүссэн гэж үү?

Category: Зөвөлгөө | Views: 509 | Added by: BoTe | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх хэсэг
Тавтай морил Зочин



Санал асуулга
Та ямар мэдээлэл блогт тавиулахыг хүсэж байна
Total of answers: 31

Хуанли
«  April 2012  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Холбоос

Нэмэлт Site
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits

  • Хэмжигдэхүүн

    Ангилал
    Шүлэг [7]
    Тоглоом [5]
    Бичлэг [1]
    Кино [3]
    Өгүүллэг [1]
    Өгүүллэг
    ЭЕШ Тест [2]
    Клип [4]
    Maps [2]
    Програм [1]
    Зөвөлгөө [20]
    Сонин хачин [3]
    Сонжоо [4]
    Спорт [3]
    Сонирхолтой зурагнууд [0]

    сүүлчийн сэтгэгдэл

     
    Бичсэн: Зочин:
    Текст: vнэн бололтой. зугаатай байлаа

     
    Бичсэн: Зочин:
    Текст: unheer saihan sanagdlaa bi eejdee denduu ih hairtai bsn daanch uuriinhuu sain yvaagaagaa haruulj chadaaguidee haramsaj bn

     
    Бичсэн: Зочин:
    Текст: zov taarloo

     
    Бичсэн: Зочин:
    Текст: Ene tulhuur ni hudlaa bnshd. Ymar ch hamaaralgui yum bn.

     
    Бичсэн: SinjeSuSЗочин:
    Текст: mmmmm

    Copyright MyCorp © 2024